Боксчид 10 хоног хамтарсан бэлтгэл хийгээд тивийн аваргын төлөө хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын шигшээ баг тамирчид “Амжилтын төлөө хамтдаа” уриатай Чехийн “Гран при” тэмцээнд багаараа тэргүүлэн амжилтаа ахиулсаар байгаа юм.
Одоо шигшээ багийн тамирчид календарьчилсан төлөвлөгөөний хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 10-20 хүртэлх хугацаанд ХБНГУ-д Герман, Куба улсын боксын шигшээ баг тамирчидтай олон улсын хамтарсан бэлтгэл хийх юм байна.
Улмаар АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ийнхүү бэлтгэл сургуулилилтаа эрчимжүүлэн базааж байгаа юм.