Улиастай сумын хатуу хөл хориог тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-08 16:46:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотой аймгийн Онцгой комисс хуралдаж хатуу хөл хориог сунгаад байна.

-“Аймгийн Онцгой комисс хуралдаж Улиастай сумын хатуу хөл хориог тавдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Харин Тосонцэнгэл, Их-Уул сумын хатуу хөл хориог тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэв. Бусад сумыг зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, сум хоорондын болон сум доторх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

相关新闻