Зургадугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор энэ сарын 8-ны өдрийн
өглөөний 06:00 цагаас зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах
өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан
аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн
байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" 435 тоот захирамж гаргалаа.
Захирамжаар дээрх
хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ /жагсаал
цуглаан, аялал зугаалга, соёл урлаг, хурим найр, цайллага, биеийн тамир, спорт,
сүм, хийдийн нэгдсэн мөргөл, хонжворт сугалаа, хурдан морины бүх төрлийн
уралдаан, үсэргээн, цахим тоглоом/ зохион байгуулахыг хориглов.
Мөн баар,
караоке, ресторан, кафе, зоогийн газар, түргэн хоолны газрын нийтэд үйлчлэх үйл
ажиллагаа болон архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг
хориглосон хугацааг сунгаж, зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн байна.