Нийт 11970 тун вакцин татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-06 16:21:17

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулах зорилгоор Говьсүмбэр аймгийн хэмжээнд гурван удаа нийт 11970 тун вакциныг татан авчээ.

Өнөөдрийн байдлаар 9860 тун вакцин буюу нийт авч ирсэн вакцины 82 хувийг 18-аас дээш насны иргэдэд хийгээд байна. Харин 1960 иргэнд  вакцины хоёр дахь тунг хийсэн аж.

Тодруулбал онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, цагдаа, боловсрол, онцгой байдлын алба хаагч зэрэг зорилтот бүлгийн иргэд хоёр дахь тунгийн вакцинд хамрагдсан байна. Цаашид вакциныг төлөвлөгөөний дагуу татан авна гэж албаныхан мэдээлэв.

Мөн тус аймгийн харьяалалгүй хүмүүс, бусад аймаг сумаас ажлаар ирсэн, эсвэл отрын малчид, уул уурхайн компанийн ажилтан болон  түр оршин суугчдад вакцины эхний тунг хийж эхлээд буй.

相关新闻