Алтанцөгц суманд хөл хорио тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын захирамжаар тус
сумын нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хөл хорио
тогтоож, гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ.
Учир нь коронавирусний
голомтот бүс нутаг болох Увс аймгийн Улаангом хотоос түүхий эдийн ченж хийдэг
нэг иргэн энэ сарын 4-ний өдөр Алтанцөгц суманд ирж ноолуур аваад буцсан байна.
Тэрээр 3 айлаар орж, урьдчилсан байдлаар 18 хүнтэй ойр харьцжээ.
Тийм учраас цар
тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ийнхүү хөдөлгөөний хязгаарлалт
хийсэн байна.
Дээр дурдсан 18
хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан бөгөөд эрүүл
мэндийн тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа гэж сумын Засаг дарга Ш.Айбек
хэллээ.
Хөл хорио тандалт
судалгааны ажил бүрэн дуусах хүртэл үргэлжлэх ажээ.