Филиппин “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-05 13:14:36

МАНИЛА. /Reuters/. Филиппиний Хүнс, эмийн хяналтын газар Америкийн “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг өнөөдөр олгожээ.


Moderna”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээсээ давсан. Энэхүү вакцинаар 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг дархлаажуулна” гэж Хүнс, эмийн хяналтын газрын дарга Роландо Энрике Доминго мэдэгджээ.


COVID-19”-ийн долоо дахь вакциндаа онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгож буй Филиппин “Moderna”-гийн вакцинаас 194 мянган тунг энэ сард хүлээн авах төлөвтэй байна.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Филиппинд өнөөдрийн байдлаар халдварын 1 067 892 тохиолдол бүртгэгдэж, 17622 хүн нас баржээ. 

相关新闻