Даланзадгадад 9 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
                                                                    Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд өнөөдрөөс иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. 
Тус сумын хэмжээнд 18-аас дээш насны 17526 иргэн бий. Үүнээс зарим нь эхний бөгөөд хоёр дахь тунгаа хийлгээд байгаа. Үүнд 2 дахь тунгаа хийлгэсэн 1781 төрийн албан хаагч, том тэрэгний жолооч нар байна. Мөн энэ сарын 4-нд хүнсчдийн холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхимын харьяа 53 ААН-ийн 553  худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг вакцинд хамруулсан. 
Харин өнөөдөр 15192 иргэнийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар Даланзадгад сумын Онцгой комиссоос 8 түр цэг, нэмэлтээр  1 түр цэгийг байгуулан ажиллаж байна. Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн, Сэврэй, Мандал-Овоо, Булган, Баяндалай сумын эрүүл мэндийн төв, сургууль цэцэрлэгийн эмч, үйлчлэгч, 8 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, үйлчлэгч, 167 дугаар цэргийн ангийн эмч Цагдаагийн газар гэсэн нийт 32 байгууллагын 98 алба хаагч 09:00-20:00 цаг хүртэл батлагдсан хуваарийн дагуу ажиллана.
                
                
                
        Ulaanbaatar