Нетаньяху эвслийн Засгийн газрыг эмхлэн байгуулж чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /DW/. Израилын одоогийн Ерөнхий сайд, “Ликуд” намын дарга Биньямин Нетаньяху эвслийн Засгийн газар эмхлэн байгуулж чадсангүй.
Израилд гуравдугаар сарын 23-нд болсон парламентын ээлжит бус сонгуулийн дараа Нетаньяхуд олгосон эвслийн Засгийн газар байгуулах 28 хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болжээ. Энэ хугацаа дуусахаас өмнөхөн тэрбээр Засгийн газрыг эмхлэн байгуулж чадахгүй гэдгээ төрийн тэргүүнд мэдэгдэж, сонгуулийн дараа сайд нарын танхим байгуулах эрхийг эргүүлэн өгсөн байна.
Хуулийн дагуу Израилын Ерөнхийлөгч Реувин Ривлин одоо гурван өдрийн дотор парламентын бүлгүүдтэй зөвлөлдсөний дараа 28 хоногийн дотор Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг өөр депутатад шилжүүлэх эсвэл энэ нэр дэвшигчийг тодруулахыг Кнессетэд (парламент) даалгах ёстой юм. Хэрэв Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тохиолдолд 24 дэх удаагийн сонгуулийн Кнессетийг автоматаар татан буулгаж, 90 хоногийн дараа шинэ сонгууль зарлах бөгөөд энэ нь Израилд хоёр жил хагасын дотор тав дахь сонгууль болох юм.
Ривлин парламентын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулахыг Нетаньяхуд дөрөвдүгээр сарын 6-нд даалгажээ.