Хөвсгөлд 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр 16 цаг 39 минутад 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн голомт нь Ханх сумаас баруун урагш 32 километрт болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ. Энэ үеэр тус аймгийн нийт суманд газар хөдлөлтийн чичирхийлэл маш хүчтэй мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар холбогдох байгууллагууд тодруулж байгаа ажээ.