АНУ Ираны 7 тэрбум ам.долларыг чөлөөлж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-03 12:02:29

ТЕХРАН. /TASS/. Хоёр улсын байгуулсан гэрээний хүрээнд АНУ-ын эрх баригчид нутаг дэвсгэртээ царцаасан Ираны 7 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлж магадгүй байна.


“Al Mayadeen” телевизийн мэдээлснээр, талууд мөн тус бүр дөрвөн хоригдлыг суллахаар төлөвлөж байгаа аж. Хоригдлуудыг солилцох талаар Ираны засаг захиргааны төлөөлөгч батлан мэдэгджээ.


АНУ-аас гадна Их Британид царцаасан Ираны 400 сая фунт стерлингийг чөлөөлж магадгүй байна.


Иран, ОХУ, Их Британи, Герман, БНХАУ, Францын хамтарсан комиссын төлөөлөгчид бямба гарагт Вена хотод болсон зөвлөлдөх уулзалтын үр дүнг нэгтгэж, дараагийн уулзалт 5 дугаар сарын 7-нд болно гэдгийг цохон тэмдэглэжээ


Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг сэргээх зорилгоор хамтарсан комиссын хүрээнд яриа хэлэлцээг Венад 4 дүгээр сараас эхлүүлсэн байна. Хэлэлцээрт оролцогч талууд Вена хотод буй АНУ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийж байгаа аж.

相关新闻