Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-02 17:47:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон. Осолдсон 3 иргэний цогцос одоо хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдал, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэнтэй хамтран оролцож байна.  

Тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай эрэгтэй иргэн Г, Рашаант сумын харьяат 32 настай эмэгтэй иргэн У,  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 8 настай иргэн Б  нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

相关新闻