Дэлгэрмөрөн голоос 51 настай эрэгтэй хүний цогцос олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-02 16:14:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд аймгийн төвөөс урд зүгт 4 км-т усанд хүний цогцос байна гэсэн дуудлага  өчигдөр Онцгой байдлын газарт  8 цаг 56 минутад ирсэн байна.  

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 9 цаг 9 минутад очсон байна. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй, иргэн Б нас барсан байжээ. Тухайн газарт 1 цаг 6 минут ажиллаж  цогцсыг  уснаас  гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгчээ.   

 

相关新闻