Өнгөрсөн дөрвөн жилд Орхон аймагт 1813 айл орон сууцтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон бодлого, хөтөлбөрөөсөө танилцууллаа. Тодруулбал, дээрх хугацаанд Орхон аймагт найман цэцэрлэг ашиглалтад орж 1617 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.
Улмаар 218 хүн ажлын байртай болжээ. Энэ онд Баянбулаг, Дэнж багт хоёр цэцэрлэг ашиглалтад орно. Харин Их-Залуу багт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орсон бол ойрын хугацаанд Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль, Даваат, Шанд багт цэцэрлэг, сургууль баригдаж дуусах шатандаа явж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэр хороололд 4000 гаруй гэрэлтүүлэг тавигджээ. Үүнээс гадна Баянбулаг, Наран, Шанд, Яргуйт зэрэг 9 багт авто замыг шинэчилж, шинээр барьсан байна.
Мөн Булаг, Наран, Рашаант, Цагаанчулуут, Баянбулаг багт ус дамжуулах төв барьж гэр хорооллын өрх айл инженерийн шугамд сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн 2013-2016 онд 1813 айлын орон сууц ашиглалтад орсон байна.
Б.Оюун-Эрдэнэ