Шинээр нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-02 12:50:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 447 шинжилгээ хийхэд, Эрдэнэбулган сумаас шинээр нэг тохиолдол илэрсэн байна. 

Архангай аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 305 боллоо. Үүнд:  

2020 онд:  Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:  Эрдэнэбулган – 175 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэж байгаа: 49

Эдгэрсэн: 256


Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 41, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Хайрхан сумын эмнэлэгт 1, Цэнхэр суманд 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Нийт коронавируст халдварын батлагдсан 305 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 38.2, дундаж ам бүлийн тоо 3.8 байна.  Батлагдсан тохиолдлуудын 56 хувь эмэгтэй, 44 хувь эрэгтэй байгаа ба гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олны хавьтал 12.3 хувьтай байна.

相关新闻