"EgyptAir”-ийн онгоцны нислэгийн мэдээлэл хураагч төхөөрөмж олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /ВВС/. Өнгөрсөн сард сураггүй болсон зорчигч тээврийн нисэх онгоцны хэргийг мөрдөн шалгаж байгаа Египетийн комисс уг нисэх онгоцны нислэгийн мэдээлэл хураагч төхөөрөмжийг олжээ.
Египетийн иргэний агаарын тээврийн “EgyptAir” компанийн нисэх онгоц тавдугаар сарын 19-нд Парисаас Каирын чиглэлд нислэг үйлдэж явахдаа Газар Дундын тэнгист сураггүй болсон юм. Онгоцонд 66 хүн сууж явсан билээ.
Уг төхөөрөмжийг олсноо Египетийн мөрдөн шинжээчдийн комисс өчигдөр мэдэгдсэн байна. Үүнээс нэг хоногийн өмнө уг нисэх онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагч төхөөрөмжийг Газар Дундын тэнгисээс олсон юм.
Хоёр хар хайрцагны санах ой гэмтээгүй бол эдгээрээс мэдээлэл авч, дүн шинжилгээ хийнэ гэж тус комиссынхон хэллээ. Тэд цааш ярихдаа “Хэрвээ нэлээд гэмтэлтэй байвал засуулахаар гадаад улс руу явуулах шаардлагатай болно” гэв.
Нисэх онгоц радараас алга болохын өмнөхөн нисгэгчийн бүхээгийн ойролцоогоос утаа гарч байсныг тогтоогоод байгаа юм. Гэхдээ уг нисэх онгоц дэлбэрэлт эсвэл техникийн саатлын улмаас осолдсон эсэх тодорхойгүй хэвээр байна.
Г.Доржханд