400 сая төгрөгөөр хортон шавьжтай тэмцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт хортон шавьжтай тэмцэх ажил эхлээд байна. Байгаль хамгаалах сангийн 405 сая төгрөгийн хөрөнгөөр Сэлэнгэ сумын Эг Сэлэнгийн бэлчрээс Тавилангийн ам хүртэлх 1500 га-д хийж эхлээд байна.
Дараагийн ээлжинд Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Бугат, Сэлэнгэ сумдад нийт 37680 га талбайд хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр энэхүү ажлыг хийж байжээ.
Дээрх ажилд хэрэглэж байгаа хор нь ургамал, мал, амьтан болоод хүнд ямар нэгэн гаж нөлөөгүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм байна.
П.Батням