Эрэн хайх ажиллагаанд 2 төрлийн дрон нисгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-27 12:48:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа  7 дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа ба ослын голомтод 2 төрлийн дрон нисгэж, орон нутгийн захиргаа болон иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг явуулж байна.   

Нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Осолдсон 7 хүний 4 иргэний цогцсыг олсон бөгөөд Шинэ-Идэр сумын харьяат Г 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат У 32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б  8 настай, эмэгтэй нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

相关新闻