Еврокомиссын тэргүүн Юнкер Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-06-17 20:47:52

Петербургийн олон улсын эдийн засгийн ХХ чуулга уулзалтын  нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, үг хэлсэн Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер Орос, Европын Холбооны / ЕХ/ хооронд итгэлцлийг сэргээх нэн шаардлагатай байгаа тухай цохон тэмдэглжээ.

Тэрээр  Оросын эсрэг авсан  хориг арга хэмжээ нь Украйны байдлыг зохицуулах тухай   Минскийн хэлэлцээрүүдийг  тус улс хэрэгжүүлсэн тохиолдолд цуцлагдах боломжтой  хэмээн онцлов. “Минскийн хэлэлцээрийн  асуудлаар  Европын Холбоо нэгдмэл байр суурьтай  байгаа гэдгийг цохон тэмдэглмээр байна. Их Долоогийн хувьд ч адил” гэж Юнкер хэлжээ. Орос улс Минскийн хэлэлцээрт оролцогч. Иймд дараагийн шатанд хэлэлцээрийг бүрэн биелүүлэх шаардлагатай юм. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Энэ нь шинэ яриа хэлцэлийг  эхлүүлж,  улмаар эдийн засгийн хоригийг  цуцлах цорын ганц арга зам “ гэж тэр хэлжээ.

Сонирхуулахад, 2014 оны 4 дүгээр  сард  Украйны Крымийн хойг  болон Севастополь хотыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн санал асуулгаар ОХУ-д нэгдэх болсны дараа Европын орнууд болон АНУ  ОХУ-ын эсрэг хориг гаргасан юм.

2014 оны 8 дугаар сард Европын орнууд Орос улс руу хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглох шийдвэр гаргасан  юм.  2015  оны 7 дугаар сард  уг хоригийг 2016 оны 8 дугаар сар хүртэл дахин сунгасан. Одоо ЕХ -ны улсууд энэхүү хоригийг дахин сунгаж магадгүй байгаа юм.

Түүнээс гадна  2015 оны 2 дугаар сард Минск хотноо Орос, Украин, Герман, Францын удирдагчид Украйны зөрчлийг зохицуулах тухай асуудлаар Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Москва хот. А.Огторгуймаа

相关新闻