Сэлэнгэ аймаг хоёр дахь тунд хамрагдах иргэдийнхээ вакциныг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-24 10:04:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг коронавирусний эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдах иргэдийнхээ 15.0 мянган хүн тун вакциныг хүлээн аваад байна.

Энэ сарын 23-ны 22:00 цагт Уланбаатар хотын ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэдолгион хүлээн авсан мэдээллийг аймгийн ЭМГ-аас ирүүллээ. Сэлэнгэ аймагт эхний ээлжинд "Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын эхний тунд 15.0 мянган иргэн хамрагдсан. Эдгээр иргэдийн хувьд 5-р сарын 2-ноос эхлэн хоёр дахь тун вакциндаа хамрагдах хуваарьтай байгаа юм.

相关新闻