Тосонцэнгэл сумын эмнэлэгт 74 өвчтөн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
-“Тосонцэнгэл суманд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 82 боллоо. Тиймээс иргэд гэртээ байж халдвар
хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна”.
-Өнөөдрийн байдлаар сумын эмнэлэгт нийт 97 ор дэлгэж 74 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Үүнээс 66 том хүн, 8 хүүхэд тусгаарлагдан эмчлүүлж байна. Голомтод их эмч гурав, сувилагч, асрагч тус бүр гурав, ариутгагч нэг, эх баригч нэг, нийт 11 эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах арын албанд 24 ажилтан ажиллаж байна. Нийт 965 сорьц авч 919 сорьцод шинжилгээ хийгдсэн байна".