ЕХ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шинэ зорилт дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-04-22 18:03:18

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны гишүүн орнууд 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлаа 1990 оны үеийнхтэй харьцуулахад 55 хувиар бууруулахаар тохиролцжээ.


“Бид 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилтынхоо хүрээнд энэхүү үүрэг амлалтыг өгч байна” гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэв.


Дэлхийн улс орнуудын удирдагчид энэ долоо хоногийн сүүлээр цахимаар уулзаж, уур амьсгалын асуудлаар хэлэлцэх юм. Энэхүү уулзалтын үеэр АНУ 2030 он гэхэд хүрэх зорилтоо танилцуулах төлөвтэй байна.


Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө улс орноо Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт эргэн нэгтгэсэн АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден уг уулзалтыг даргалан явуулна.


Их Британийн хувьд 2035 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлаа 75 хувиар бууруулах төлөвлөгөөгөө энэ долоо хоногийн эхээр танилцуулсан боловч өмнө нь тавьсан зорилтууддаа хүрээгүй байгааг байгаль хамгаалагчид анхааруулжээ.  

相关新闻