Булган аймгаас дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНУИХ-ын сонгуульд Булган аймгаас 3 нам 1 эвслийн 4 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас UFC группын ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, МАХН-аас Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Шижирбаатар, Эх орончдын нэгдсэн эвслээс хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Болормаа нар дэвшжээ. Тэд тус тусынхаа сурталчилгааг орон нутагтаа, сумдаар хийсээр байна.
Булган аймаг УИХ-ын сонгуулийн нэг мандаттай. 2012 оны сонгуулиар Булган аймгаас МАН-аас нэр дэвшсэн Ё.Отгонбаяр УИХ-д сонгогдон ажиллаж байна.
П.Батням