"Амжилт 2" цахим программд холболоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумаас харьяа 6 сургуулиа "Амжилт 2" цахим программд холболоо.
"Чадварлаг багш хөгжсөн хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг хийж байгаа аж. Ингэснээр эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ гэрийн даалгавар хийлт, хичээлийн ирц, дүнгийн мэдээлэлтэй танилцаж багштай хамтран ажиллана. Мөн сурагчдын үзсэн болон үзэх хичээлүүд цахим дээр байрших учир дахин үзэх мөн өөрсдийн үнэлгээ хичээлийн явцаа хянах, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа, мэдээллийг цахимаар өгч цаг хугацааг хэмнэх юм. Үүнээс гадна багш нар цахимаар сургалт, даалгавар явуулах, хувийн хэрэг хөтлөлт, мэдээ, судалгаа, онлайн шалгалтын тест засах ажлыг хүртэл цахимаар хийж, багш нарын ажлын ачаалал багасах зэрэг олон төрлийн боломжуудыг нээж байгаа аж.