Энэ долоо хоногт ихэнх нутгаар хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан
цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 21-25-ны өдрүүдэд нутгийн ихэнх
хэсгээр хур тунадас орно.
Маргааш болон
нөгөөдөр салхины хурд 12-14 м/с, заримдаа 16-18 м/с-д хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур
шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх ба 22-ноос бага
зэрэг сэрүүсч, шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх
төлөвтэй.