Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 50 хувь нь тусгаарлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тосонцэнгэл сумын хүн амын дунд коронавирусний халдвар тархсан байх магадлалтай
байна. Тус суманд нөхцөл байдал маш хүнд байна гэж аймгийн Шуурхай штабаас
мэдээлэв.
Тодруулбал,
Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн
тусламжийн дуудлага өгч ирсэн хоёр иргэн коронавирусний халдвар авсан нь
батлагдаж, дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нэг иргэн нь нас барлаа. Яг одоо нэг
иргэний биeийн байдал хүнд байна.
Коронавирусний
халдвар авсан иргэдийн голомт тодорхойгүй. Ойрын болон дам хавьтлын 130 иргэн
байгаагаас 66 иргэнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 40 иргэний
шинжилгээ эeрэг гараад байна. Тиймээс коронавирусний халдвар тус сумын хүн амын
дунд тархсан байх магадлалтай.
Шинжилгээг
баталгаажуулахаар PCR сорьцыг Архангай аймаг руу тээвэрлэхээр аймгийн Шуурхай
штабын 4-р сарын 18-ний өдрийн 23.00 цагийн хурлаас шийдвэрлэлээ.
Тосонцэнгэл
суманд 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12.00 цагаас эхлэн тэг зогсолт хийж тандалт
судалгааг үргэлжлүүлж байна. Мөн эмнэлгийн дөрвөн ажилтны түргэвчилсэн
оношлуурын шинжилгээ эeрэг гарч, ажилчдын 50 хувь нь тусгаарлагдсан тул хүний
нөөц дутагдаж эхэллээ. Тосонцэнгэл сумын шуурхай штабыг удирдлага, зохион
байгуулалтаар хангаж ажиллах ажлын багийг 4 дүгээр сарын 18-19 нд шилжих шөнөдөө
багтааж аймгаас явуулахаар шийдвэрлээд байна гэж аймгийн Шуурхай штабаас
мэдээлэв.