ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс, тэжээлийн тусламж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-18 15:27:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс тэжээлийн тусламж ирлээ.
Өнгөрсөн жил гантай байсны улмаас өвлийг малчид хүндхэн давж, хавартаа зутруу байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос Өмнөговь аймгийн малчин өрхүүдэд 150 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлснийг өнөөдөр хүлээн авлаа. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 200 гаруй сая төгрөг аж. Дэмжлэгээр ирсэн тэжээлийг 15 суманд хуваарилан өгнө гэж аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.
相关新闻