Нийт халдварын тохиолдол 15-д хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-18 00:52:51

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 19.00 цагийн байдлаар Дорнод аймагт нэмж найман тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 15-д хүрлээ.

Тодруулбал, Хэрлэн сумын Нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дэх "Залуус хороолол"-д өнөөдөр 17:00 цагаас хойш цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарч тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Тандалтын шинжилгээний үеэр тус хороололд оршин суугч гэр бүлийн дөрвөн гишүүнээс ийнхүү халдвар илэрсэн байна. 

Мөн  уул уурхайн ээлжийн ажилтнаас тусгаарлалтын байранд байх үед нь шинжилгээ авахад эерэг гарчээ. Түүнчлэн Цагаан-Овоо суманд түүврийн аргаар тандалтын шинжилгээ хийхэд өмнө нь батлагдсан халдварын голомтоос гадна гурван тохиолдол эерэг гарсныг Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Цагаан-Овоо болон Залуус хорооллын тохиолдлуудын эх үүсвэр тодорхой бус байгаа нь иргэдийн дунд "Ковид-19" халдвар тархсан нь тодорхой болж байна гэв. Иймээс ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

相关新闻