Улиастайд бүртгэгдсэн халдварын нэг голомтыг бүрэн хумьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-14 16:32:50

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд бүртгэгдсэн коронавирусний халдварын нэг голомт хумигдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд коронавирусний халдвар авсан нь батлагдсан Онцгой байдлын газрын албан хаагчийн ойрын болон дам хавьтлын иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа. Ингэснээр халдварын нэг голомт хумигдаж байна. Харин Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Улиастай суманд ирсэн гурван иргэн болон ойрын хавьтлын нэг иргэн нь өнөөдөр коронавирусний халдвар авсан нь батлагдсанаар халдварын нэг голомт үүслээ.

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын тандалт судалгааны ажил 90 хувьтай байна. Эрсдэлтэй ойрын хавьтлын 58, дам хавьтлын 132 иргэн байна. Хавьтлын тандалт судалгаа үргэлжилж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хоёр иргэн халдвар авсан нь батлагдаж өнөөдөр Халдвартын тасаг руу шилжүүллээ. Эрсдэл өндөр ойрын хавьтал болон дам хавьтлын иргэдийн PCR шинжилгээг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр авахаар төлөвлөж байна. Ийнхүү Улиастай суманд дахин дөрвөн иргэн коронавирусний халдвар авснаар нийт батлагдсан тохиолдол 19 боллоо. Үүнээс 15 иргэн эдгэрч, таван иргэн Халдвартын тасагт эмчлүүлж байна” гэв. 

相关新闻