АНУ-д иргэн бүрт хүрэлцэх хэмжээний вакцин бий гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /The Guardian/. Манай улсад иргэн бүрт хүрэлцэх хэмжээний
вакцин бий гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн асуултад хариулах
үеэрээ мэдэгджээ.
“Бид 600 сая тун вакцин
худалдан авснаар “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг түр зогсоох
шийдвэр гаргасан ч вакцин насанд хүрсэн иргэдэд хангалттай хүрнэ” хэмээн
тэрбээр хэлсэн байна.
Вакцины дараах гаж нөлөө
илэрч болзошгүйтэй холбогдуулан компанийн нэг тунт “Janssen”
вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны
Хүнс, эмийн чанарын газар, Өвчинд хяналт тавих урьдчилан сэргийлэх газар
зөвлөжээ.
АНУ-д 7 сая орчим хүнд тус вакциныг тариулсан байна. Уг вакциныг хийсний дараа ховор болон хүнд хэлбэрийн цусны бүлэн үүссэн зургаан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж буйгаа “Johnson & Johnson” компани мэдэгдсэн байна.