Мандал-Овоо сумын нэг малчин өрхийг тусгаарлалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-13 15:36:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нэг малчин өрхийг тусгаарлалтад аваад байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд халдвартай тохиолдлууд бүртгэгдээд байгаа. Манай Мандал-Овоо сумын нэг малчин тухайн сумын нэг малчныд очоод ирсэн байсан. Гэтэл тухайн өрхөд халдварын тохиолдол батлагдсан мэдээллийг ирүүлснээр бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.

Мандал-Овоо сумын уг малчин өрхийнд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Сумын Онцгой комисс үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байгаа бөгөөд тусгаарлаад байгаа иргэдийг аймгийн төв рүү татан ирүүлэх юм байна. 

相关新闻