Архангайд сүүлийн 24 цагт 9 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-10 11:12:15

Архангай /МОНЦАМЭ/. АОК: Сүүлийн 24 цагт 323 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 9 тохиолдол батлагдлаа. 

Үүнд: Эрдэнэбулган сум – 3, 

Эрдэнэмандал сум – 6 тохиолдол тус тус байна. 

Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 165 болж, 52 иргэн бүрэн эдгэрээд байна. 

Нийт тохиолдлоос, 

Эрдэнэбулган – 109 тохиолдол

Хайрхан – 15 тохиолдол 

Эрдэнэмандал – 35 тохиолдол

Чулуут – 2 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 5, хэвтэн эмчлүүлж байгаа 113 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн 52 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 31, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 96, хүндэвтэр 14, хүнд 3 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа юм. 


-Ойрын хавьтлын 1719 иргэнээс тусгаарлах байранд – 20, гэрийн тусгаарлалт – 1696 нь бүртгэлтэй байна. Хоёрдугаар хавьтлын 3117 иргэнийг мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.  

-Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 10-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажууллаа.  

-Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 10 обьектын 1879 м.кв, Эрдэнэмандал суманд 10 обьектын 1784 м.кв, аймгийн хэмжээнд нийт 20 обьектын 3663 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийв.

相关新闻