Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс ээлжит Х хуралдаанаа
хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1.Аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ сарын 10-ны өдрийн өглөөний 06:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр болов.
2. Тус шийдвэрийн хүрээнд энэ сарын 10-ны өдрийн 06:00 цагаас эхлэн аймаг болон сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Хүнсий тээвэр, оршуулгын үйл ажиллагаа үйлдэхэд зөвшөөрнө.
3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд
буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд дараах
чиглэлийн үйл ажиллагааг зогсоож байна:
- Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа;
- Арилжааны банкуудын үйл ажиллагаа /зөвхөн цахим банк, АТМ
ажиллана/;
- Хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас бусад
бараа, барилгын материалын дэлгүүрүүдийн үйл ажиллагаа;
- Бүх төрлийн тоглоом;
4. "Тирлик" захын хүнсний хэсэгт энэ сарын 10, 12, 12-ны өдрүүдэд ариутгал,
халдваргүйжүүлэлт хийж, үйл ажиллагааг нь 13-ны өдрөөс нээхээр болов.
5. Төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, нийт ажилтнуудын 5-10 хувийг ажлын байранд, бусад
ажилтан алба хаагчдыг цахимаар ажиллах боломж бүрдүүлэхийг байгууллагын дарга,
эрхлэгч нарт үүрэг болгов.
6. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд аймгийн хэмжээнд
гудамж, талбай, олон нийтийн газар, байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болов.