Шинээр 23 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн бүрэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Арханай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаар АОК-оос мэдээллээ. Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 577 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 23 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнд:
Эрдэнэбулган суманд – 9,
Эрдэнэмандал суманд – 9,
Хайрхан суманд – 5 тохиолдол тус тус байна.
Ийнхүү нийт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 118 болов. Задалбал,
Эрдэнэбулганд – 90
Хайрханд – 11
Эрдэнэмандалд – 13
Ихтамирт – 1
Батцэнгэл суманд - 3 тохиолдол бүртгэгдлээ.
577 сорьц нь:
-Хэвтэн эмчлүүлэгч - 51
-Хавьтал -133
-Өрхийн эмнэлэг - 11
-Эрдэнэмандал - 13
-Хайрхан - 50
-Ихтамир - 3
-Цэцэрлэг - 4
-Цахир - 4
-Өгийнуур - 57
-Жаргалант - 12
-Чулуут - 11
-Тариат - 3
-Багшийн сургуулийн цэгт 225 иргэний сорьцод шинжилгээ хийв.
Хэвтэн эмчлүүлж байгаа 99 иргэнээс биеийн байдал хүндэвтэр 15, хөнгөн 84 иргэн байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар нэмж 2 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан ба нийт эдгэрсэн хүн 19 боллоо. Өнөөдрийн байдлаар Эрдэнэмандал суманд 18 ортой, Хайрхан суманд 6 ортой тусгай эмнэлэг дэлгэн батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэллээ.
Ойрын хавьтлын 1100 иргэнээс тусгаарлах байранд 24, гэрийн тусгаарлалтад 1050 иргэн байна. Харин 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна.
Батлагдсан тохиолдлуудын хувьд ойрын болон дам хавьтлын иргэдээс илэрсэн бөгөөд Эрдэнэмандал суманд буяны ажил явдлаас голомтолсон халдвар тархаад байна. Тэнд байсан 100 гаруйг хүнийг бүртгэлжүүлж, тусгаарлалтад авсан ба тэдний дунд Хайрхан, Эрдэнэбулган сумаас, мөн Хөвсгөл аймаг, Улаанбаатараас ирсэн иргэд байжээ. Уг голомтоос сумын хэмжээнд буюу багууд руу халдвар тархсан магадлал өндөр байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.