Өмнөговь аймагт цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдаагүй тус аймгийн харьяат бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, тэдгээрийн туслан гүйцэтгэгчдийн ээлжийн ажилчид болон бусад зорилгоор зорчин ирэх иргэдийг PCR шинжилгээний хариу болон вакцинд хамрагдсан байдалыг үндэслэн нэвтрүүлэх болсныг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.
Тус шийдвэр нь энэ сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ажээ.