“Хотын хөгжилд хамтын оролцоо” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-01 15:38:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар “Хотын хөгжилд хамтын оролцоо” аян өрнүүлж, харьяа байгууллагуудтай уулзалт хэлэлцүүлэг, үйл ажиллагаатай нь танилцах ажил зохион байгуулж байна.

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажил үйлчилгээг ил тод, иргэнд шуурхай үзүүлэх зорилгоор сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр тохижилт үйлчилгээний ангийн ажилтай танилцаж, санал солилцлоо. Тус анги 43 орон тоотой, 19 техниктэй үйл ажиллагаа явуулж, Булган сумын хот тохижилт, үйлчилгээг гүйцэтгэдэг.

"Нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцгийн мандлуудад үрсэлгээ хийж, нийтийн тээврийн үйлчилгээ, хог хаягдлыг ангилан ялгах, айл өрхийн хогийг ачиж тээвэрлэх ажлыг хийж байна. Цаашид төв цэцэрлэгт тохижилт, хөрсний сэргээлтийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Булган сумын олон чиглэлд нийтийн тээвэр явуулж, иргэдийг үйлчлүүлж сургах зэрэг хотын соёл төлөвшүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хурдтай гүйцэтгэнэ" гэж Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга А.Ганболд ярилаа.

Сумын Засаг дарга гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг шуурхай зайлуулах, эзэнгүй нохой, муур устгах ажлыг тухай бүрд цаг алдалгүй хийж гүйцэтгэхийг Тохижилт, үйлчилгээний ангид үүрэг болголоо. 

相关新闻