Аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдварын
нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр 16.00 цагт хийлээ. Тус аймагт
өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын долоон тохиолдол
батлагдаж, нийт халдвар авсан иргэн 32 боллоо. Сэлэнгэ суманд 30, Хутаг-Өндөр
суманд 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга Ш.Баасандорж, Эрүүл мэндийн
газрын дарга С.Нарантуяа нар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн
удирдлага орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлгээр иргэдийн зарим асуултад хариуллаа.
Иргэд аймаг, сум хооронд зорчих, дам болон ойрын хавьтлын иргэдийг дэглэм
баримтлуулах, хот хоорондын тээврийн жолооч нарыг орон нутагт ирэхэд нь
шилжилгээ авч байх зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв.