Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26 хувь нь цастай, дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2,66 шоо.км байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав газрын 60-70 хувь нь цастай, цасан дахь усны нөөц дунджаар 0,2 шоо.км. Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голын савын 40 орчим хувь нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0,12 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж, голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.
Түүнчлэн, том
жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудэллэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин
голруу орж ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул
холбогдох байгууллага цаг алдалгүй устгаж, цэвэрлэхийг зөвлөжээ.