Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-10 08:27:43

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.


Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5--10 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын хөндийгөөр -1--6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-+8 градус, бусад нутгаар -3-+2 градус дулаан байна.


Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

相关新闻