“SARS-CoV-2” лабораториос алдагдсан гэх таамгийг цаашид судлах шаардлагагүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-30 10:13:58

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид коронавирусний гарал үүслийн талаарх тайландаа “SARS-CoV-2” лабораториос алдагдсан байж болзошгүй гэх таамгийг цаашид судлах талаар зөвлөмж өгөөгүй байна.


Энэ тухай “The Washington Post” сонин ДЭМБ-ын тайлангаас эш татан мэдээлжээ. "Шинжээчдийн баг вирус ямар замаар дамжин амьтнаас хүнд халдварласныг, мөн хөлдөөсөн хоол хүнсээр дамжин тархсан эсэхийг цаашид судлахыг зөвлөсөн бол лабораториос алдагдсан гэх таамаглалыг цаашид судлах талаар зөвлөмж өгөөгүй" гэж тус сонины нийтлэлд дурджээ.


“The Washington Post” сонинд бичиж буйгаар, Ухань хотод вирусийг оношлох чиглэлээр эсвэл тархахаас урьдчилан сэргийлдэг, мөн вакцинжуулалтын чиглэлээр ажилладаг гурван лаборатори байсныг ДЭМБ-ын шинжээчид тайландаа онцлон дурджээ. Ингэхдээ бүх гурван лаборатори нь "өндөр түвшинд", "сайн менежменттэй" ажилладаг болохыг, мөн ажилтнууд нь халдвар авч байсан болохыг нотлох баримт байхгүй байсныг онцолсон байна.



 


相关新闻