Хээлтэгч малын 4.8 хувь нь төллөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ хавар 20 гаруй сая толгой мал төллөнө. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 1.1 сая гаруй төл хүлээн авчээ. Нийт хээлтэгч малын 4.8 хувь нь төллөж, төл мал 97 хувьтай бойжиж байна.
ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхийн мэдээлж буйгаар, оны эхээр 27.9 сая толгой хээлтэгч мал тоолсноор, 82 хувь нь хээл авч, 22.9 сая мал төллөх урьдчилсан тоо гарчээ. Гэвч ихэнх аймагт хаваржилт хүндэрч Дундговь, Баянхонгор, Өмнөговь аймагт олон зуун мянган мал хорогдсон учир энэ жил хүлээн авах төлийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эрс багасах төлөвтэй байна.