Монгол-Чехийн худалдааны өдрүүдийг цахимаар тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ, тус улсын Эдийн засгийн танхим, МҮХАҮТ, Чех-Монголын Худалдааны танхим хамтран хоёр орны худалдааны өдрүүдийг цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ.
Хоёр улсын хоорондын худалдааны харилцааг дэмжих зорилгоор энэ сарын 31-нд болох эхний уулзалтанд барилга, ХАА, эрчим хүч, эмнэлгийн тоног төхөөрөмж, ус, хог хаягдлын менежмент, тээвэр ложистикийн чиглэлийн Чех, Монголын бизнес эрхлэгчид оролцох аж. Чехийн Эдийн засгийн танхимын танилцуулгаар эхлэх уулзалтаар худалдааны болон бизнес эрхлэгчдийн сонирхлыг хэлэлцэж хоёр талаасаа харилцан тодорхой санал, эрэлт хэрэгцээний талаар ярилцах юм. Мөн компани тус бүр дээр ганцаарчилсан харилцан B2B уулзалт хийх аж.