АОК-ын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-29 11:17:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихтэй байгаагаас Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд УОК-оос бүрэн хориглосон.

Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчид аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж нэвтрүүлэх юм.

Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн Засаг дарга нарт УОК-оос үүрэг болгоод байна.

相关新闻