Амралтын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-28 00:21:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орох аж.

Харин салхины хурд 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Иймээс авто зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, мал уруудах, зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй аж. Иймд иргэд та бүхэн цаг агаарын мэдээг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөн, хүчтэй салхи шуурганы үеэр хол, ойрын замд зорчихгүй байх. Цаашлаад малаа ойрын бэлчээрт хариулах эсвэл хотондоо байлгах. Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүллээ. 

相关新闻