Үерийн далан, гүүрэн гарцуудыг цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хамт олон, Хот тохижуулах албаныхан хамтран үерийн далан, гүүрэн гарцуудыг цэвэрлэлээ.
Бороо хур орж чийг өгсөн богино хугацааг ашиглан 40-өөд хүн цугларч, 3 групп болон үерээс хамгаалах сувгийн хог, далангийн өндрийн 50-60 хувьд хүрч ургамалжсан шарилж, гүүрэн гарцын сувгууд хайргаар дүүрснийг зөөж зайлууллаа.
Мөн 6-р багийн "Б" хэсгийн сувгийн доторлогоо хавтангууд салж урссан байсныг кранаар өргөж, далан доторх хайрга шороо, далангийн ургамалжсан зузаарсан газруудыг цэвэрлэжээ.
Энэ ажилд 3 машин, жижиг оврын ухагчтай трактор ажиллан, 490,4 мянган төгрөгийн зардал гаргажээ.
П.Батням