Нутгийн зүүн хэсгээр салхины хурд 12-20 м/с хүрч, шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-27 12:01:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Баянхонгорын нутгийн зүүн хэсгээр салхины дундаж хурд 12-20 м/с хүрч шороон шуурга шуурч байна.

Иймээс нийт малчид, иргэдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, мал ахуйгаа гэр хотынхоо ойр хотлуулж, боломжтой хашаа хороонд хашихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн онцын шаардлагагүй бол баг, сум, аймаг хооронд зорчихгүй байж, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

相关新闻