Тандалт судалгааны ажлын баг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-26 23:27:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг шуурхай илрүүлэх, халдварын тархалтыг хумих зорилгоор Тандалт судалгааны ажлын багийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулахаар болжээ. 

Батлагдсан тохиолдлын хавьтлыг шуурхай илрүүлэх мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй тус багийг ЭМГ-т тусгай вакуумжсан орчинд ажиллах нөхцөлөөр хангах юм байна. Ийнхүү хавьтлуудыг тогтоосон  мэдээллийг үндэслэн ойрын хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээг мэргэжлийн ангиуд шуурхай авах юм. 

Тандалт судалгааны ажлын багийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд ахлан ажиллах аж.

相关新闻