PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-26 17:16:40

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Увс аймагт ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэний шинжилгээний хариу түргэвчилсэн тестээр эерэг гараад байсан юм. Тэгвэл PCR шинжилгээний хариу 2 цагийн дараа сөрөг гарчээ.

Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн шуурхай арга хэмжээний баг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан байна.

相关新闻