Дугуйн замын ажил 85 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-14 18:31:54

Дорноговь аймгийн Сайншанд хотод дугуйн зам барих ажил 85 орчим хувьтай байна.  Уг замыг зам барилгын “Борхойн зам” ХХК орон нутгийн төсвийн  595.7 сая төгрөгийн хөрөнгөөр барьж буй бөгөөд замын ажлыг зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй.

Дугуйн замыг Сайншанд хотын төв цэг дөрвөн замын уулзварын өмнөх хэсгээс хойш Хөтөл хүртэл 1.8 км, баруунаас зүүн тийш хүртэл 950 метр газарт барьж байгаа юм.

Унадаг дугуйн замтай болсноор Сайншандчууд зориулалтын замаар дугуйгаа унаж эрүүл мэнддээ  анхаарал тавих боломж бүрдэнэ.

Х.Эрдэнэбулган

相关新闻