Сурагчдын II улирлын амралт энэ сарын 29-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчдын 2021 оны II улирлын амралтыг ирэх даваа гарагаас буюу энэ сарын 29-нөөс эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын
дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ, "Танхимын сургалт орон нутагт энэ сарын 1-нд эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага
байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг
харгалзаж БШУ-ы сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө
гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд “COVID-19” цар тахлын тархалт газар авч 10 гаруй
аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан
дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо.
Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад
ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж
байна" гэв.