Тайланд “Johnson & Johnson”-ын вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-26 13:58:43

БАНГКОК. /Reuters/. АНУ-ын “Johnson & Johnson” компанийн коронавирусний нэг тунт "Janssen" вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиранкул мэдэгдлээ.


Их Британи, Шведийн “AstraZeneca”, БНХАУ-ын “Sinovac” компанийн вакцинд зөвшөөрөл олгоод буй Тайландын Хүнс, эмийн хяналтын газар ийнхүү гурав дахь вакцинаа бүртгэн авчээТайландад өнөөдрийн байдлаар 100 мянга орчим тун вакциныг эмнэлгийн ажилтнууд, эрсдэл өндөр бүлгийн хүмүүст тарьсан байна. 


Мөн БНХАУ-ын “Sinopharm” компани болон Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ бүртгүүлэх хүсэлт гаргахаар бэлтгэж байгаа талаар Тайландын Хүнс, эмийн хяналтын газрын дарга Пайсал Дункхум мэдээлжээ.


Насанд хүрсэн хүн амынхаа тэн хагасыг энэ оны эцэс гэхэд дархлаажуулахаар төлөвлөж буй Тайландад олон нийтийг хамруулах вакцинжуулалтыг дотоодод үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакцинаар ирэх зургаадугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүн коронавирусээр халдварлажээ. 

相关新闻